Эрүүл мэндийн судалгааг өөрийн хүрээллээс

Олон нийтийн үзэл бодол

Бидний Улаанбаатарын иргэдээс асуусан асуулт: Агаарын бохирдол танд болон танай гэр бүлд хэрхэн нөлөөлж байна вэ?

Асуултын хариултууд:

"Энэ утаа нэг л биш үнэртэй, салхигүй өдөр хоолой хорсож дотор муухай оргиод толгой дүүрдэг, тэр үед гадагш гарч чаддаггүй"
Udwal Uka
"Би хотын ойролцоо Өлзийт хороололд амьдардаг, 2008 оноос эндээ бага зэрэг ногоо тарьж 5 үнээ сааж амьдардаг даа, эрүүл агаарт хөдөлгөөнтэй байдаг"
Chuluun Baatar
"Амьсгалын замын өвчин болон хүчилтөрөгчийн дутагдлаас болж толгой өвддөг, өвчлөмтгий, дархлаа султай болсон мэт санагддаг"
Tsengel Dorjpalam
"Орой 6 цагаас хойш цонхоо онгойлгож чаддаггүй, учир нь галт тэрэгний депо өглөө оройдоо түүхий нүүрсээр галласанаас болоод энэ хавьд агаарын бохирдол маш их байдаг, үүнийг хотын захиргааны гомдол гаргах утсаар мэдэгдээд байхад тоодоггүй юм байна лээ. Мөн цонхоо онгойлгож чадахгүйгээс хүүхэд агаарын дутагдалд орж, бас элдэв харшилтай болж байна."
OyunErdene Tuvshijargal
"Сайн байна уу? Авто замын дагуу агаарын бохирдол ямар байгаа бэ? Энэ талаар судалгаа байдаг болов уу?"
Gold Golden
"Bidnii amidral geltgui buh humuust odor tutam mash ih noloo uzuulj bn. Amidrah arga uneheer alga owoliin uliral ireheer aidasd awtah shg l boldog. Amisgaliin zamiin owchlol bol hamgiin naad zahiin jishee. Heleed bwal mash olon zuiluud bn"
Ундрах Т.
"Sain bna uu? sanasaniig bodhod agaariin bohirdol gaigvi hesegt amidarch bga ym bn xxe, mash heregtei medeelel ogch bga ta bvhend bayrlalaa ajlin ondor amjilt hvsie 👍🏼👏🏼"
Enkhtuya Eegii
"Миний хувьд үргэлж гэртээ байдаг толгой ер нь өвддөггүй байсан, одоо энэ өвлөөс үнэхээр өдөр бүр толгой үргэлж өвдөөстэй. Шалтгаангүй ингэж өвдөж байгааг агаарын бохирдол, энэ түлшний хор гэж бодож байна"
Tsetsegee Bayarsaihan
"Сайн байна уу? Агаарын бохирдол ганц миний гэлтгүй Улаанбаатар хотод амьдарч буй хүн бүрийн санааг зовоож байгаа аюул юм."
Уртнасан Ш.